Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн нутаг дэвсгэрт 10 настай эрэгтэй Х-ын баруун нүдний доод хэсэгт нь тус сумын харьяат иргэн 38 настай эрэгтэй Д гэгч ньбуудаж амь насыг нь хөнөөсөн гэх мэдээллийг хүргэсэн.
Тэгвэл 38 настай Д гэгч нь хүүгийн хүргэн ах нь байсан байна. Хүүгийн ээж өвчний учраас 2018 онд нас барж, эмээгийнхээ асрамжинд байдаг байсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Хэргийг Архангай аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд анхны мэдүүлгээр хэрэгтэн гэх 38 настай Д гэгч нь Чех карабин маркийн галт зэвсгээ шалгаж, бууныхаа гол төмрөөс сумаа гаргах гэж байгаад сум алдаж хүүгийн аминд хүрсэн гэжээ.
Талийгаач хүүгийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй, өмнө нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан учраас сумын хүүхэд хамгааллын багийн хяналтад байдаг байжээ. Хэрэг гардаг өдөр хүү танхимаар хичээллэх байсан ч асран хамгаалагчид нь хүүг сургуульд нь хүргэж ирэлгүй хөдөө байдаг хүргэн ахынх нь гэрт байлгаж байжээ.
Цогцсыг задлан шинжилгээнд оруулсан байна.
10 настай хүүг сум алдаж буудсан хэргийн эзэн 38 настай Д гэгч нь хүүгийн хүргэн ах нь байсан байна |
|