Хөвсгөл аймагт өчигдөр 4,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн “Бусын гол” гэдэг газар өчигдөр өглөөний 09:52:40 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
| Хөвсгөл аймагт дахин газар хөдөллөө |
|