Орон нутгийн замд шатахуун ачиж явсан автомашин осолдсон гэх ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, хотоос 155 орчим км-ын зайд уг осол гарсан гэх бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар ослын газарт их хэмжээний шатахуун асгарсан гэх мэдээлэл байна.
Осолдсон автомашинууд “Петровис”-ийнх гэх бөгөөд дүүрэн шатахуун ачиж явсан бөгөөд асгарсан байж болзошгүй аж. Уг тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч, жолооч гэмтэж, эмнэлгийн тусламж авсан байна.
Ослын газарт ТЦА-наас шалгалтын ажиллагаа хийж байгаа аж.
“Петровис”-ийн шатахуун ачсан автомашин осолдож, далангаас унажээ |
|