Шинжилгээний хариугаа хүлээлгүй Хэнтий аймагт очсон иргэнээс коронавируст халдвар илэрсэн байна.
Тодруулбал, энэ сарын 16-ны өдөр Эрүүл мэндийн шалтгаантай Иргэн “х” нарын хүмүүс хувийн автомашинаар PCR шинжилгээнийхээ хариуг хүлээлгүйгээр Хэнтий аймаг руу Дэлүүн Болдогийн постыг тойрон Хэрлэн голын мөсөөр гаран нэвтэрч Б сум руу явах замдаа оройн 19 цагийн үед Өмнөдэлгэр сумын Дамбо, Ханбүрээ дэлгүүрээр орж үйлчлүүлсэн байна. Улмаар тэд харьяа сум руугаа зорчиж байх үед нь ХӨСҮТ-ээс аймгийн Шуурхай штаб руу холбогдож тухайн иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарсныг мэдэгджээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Хэнтий аймгийн Шуурхай штаб, Өмнөдэлгэр сумын Шуурхай штаб шуурхай арга хэмжээ авч, сумын төвөөс орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, тухайн дэлгүүрүүдээр үйлчлүүлсэн иргэдийг тогтоож, дам болон ойрын хавьтыг тусгаарлаад байна. Тус дэлгүүрүүдээр коронавирусын шинжилгээ эерэг гарсан иргэнтэй хамт зорчиж явсан гэр бүлийн гишүүн үйлчлүүлжээ.
Өмнөдэлгэр сумаас сумын төвийн гаднах 7 чиглэлд 2 хүний бүрэлдэхүүнтэй хяналтын пост, 2 хөдөлгөөнт эргүүл гаргаж, орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан.
Халдвартай иргэний ойрын хавьтал болсон иргэдийг тогтоож түүвэрчилсэн аргаар түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу сөрөг гарсан байна. Улмаар энэ сарын 17 буюу энэ сарын 17-ны 02:06 цагт аймгийн Цагдаагийн газраас батлагдсан тохиолдлыг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн хөтөч автомашинд хүлээлгэн өгсөн байна.
Шинжилгээний хариугаа хүлээлгүй Хэнтий аймагт очсон иргэнээс коронавируст халдвар илэрчээ |
|