Эрээнд тохиолдын тоо нэмэгдэж, Монголчууд учраа олохгүй бужигнаж эхэллээ

2021-10-18,   527

БНХАУ-ын ихэнх бүс нутаг ногоон бүс болсон. Тэдний хувьд коронавирус халдвар хамгаалалтын дэглэмийг дээд зэргээр сахиулж буй. Иймээс өнгөрсөн долоо хоногт Эрээн хотод халдварын нэг тохиолдол илэрэхэд нэн даруй, шуурхай арга хэмжээ авч, хатуу хөл хорио тогтоов. ХИЛЭЭ хаав. 
 
Бүр эмийн сангуудаар нь халууны эм зарахыг хориглосон гэж байгаа. Учир нь халдвар авсан хэн нэгэн халуун бууруулах эм ууж, өвчний нуух вий гэсэн агуулгатай. Улмаар өнгөрсөн амралтын өдрүүдэд тус хотод дахин нэг тохиолдол бүртгэгдэж, хөл хориог улам чангатгав. БНХАУ-ын бүх хот мужуудаас Эрээн орон шуудан тээврийг зогсоож, хатуу хязгаарлалт тогтоов. 
 
Энэ зуур Монголчууд хөл толгойгоо олохгүй бужигнаж байна. Хүнсний бараа тэр дундаа хүнсний ногооны үнэ тэнгэрт хадаж, Эрээний хил хаах сургаар хэд дахин нэмэгдэв. Хэзээ хил онгойж, Монголчуудын нар гарахыг одоогоор хэлж мэдэх ширхэг ч албан тушаалтан алга....

Эрээнд тохиолдын тоо нэмэгдэж, Монголчууд учраа олохгүй бужигнаж эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ