Өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат УИХ-ын гишүүн Ж.Батсурь болон Н.Ганибал нарыг намаас хөөж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл уг асуудлаар Ж.Батсуурь гишүүн байр сууриа илэрхийллээ
Энэ үеэр АН-ын бүлгийн гишүүн Ж.Батсуурь "Г.Занданшатар толгойлогчтой хэсэг хүмүүстэй манай бүлгийн дарга нэгдэж, бүлгийн гишүүдийн гарын үсгийг худалдан наймаалцах замаар нийгэмд буруу мессежийг өгч байна.
Би УИХ-ын дарга Г.Занданшатарыг УИХ-ыг удирдаж чадахгүй байна гэж боддог. Өнгөрсөн хавар АН талбай дээр өлсгөлөн зарлаж байх үед Г.Занданшатар талбай дээр гарч ирэхдээ шал согтуу "хэл нь тагнайгаа, хөл нь талбай"-гаа олохгүй явж байсан. Мөн Ерөнхийлөгчийг тангараг өргөх үед мөн л Халтмаагийн Хүрэлсүх гээд шившгээ дэлгэсэн. Үүнийг нь хэлэнгүүт намайг өөртэйгөө адилтгаж согтуу байна гэсэн. Би угаасаа архи уудаггүй. УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд өөрөөр байнга шахуу согтуу байдаг" гэсэн мэдэгдэл хийлээ.
Сануулахад, энэ сарын 11-ны чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь үг хэлэх зөвшөөрөл хүсэхдээ кнопоо дарж чадахгүй байсан юм. Үүнээс үүдэн УИХ-ын дарга Г.Занданшатар “Та согтуу юм уу. Чуулганы танхимд эрүүл орж ирж байгаарай. Хоёр гурван удаа кноп оо дарж чадахгүй тохиолдол гарлаа. Тэгээд хэлэлцэж буй асуудлаас өөр зүйл ярина” хэмээн зэмлэсэн байдаг.
Ж.Батсуурь: УИХ-ын дарга Г.Занданшатар байнга согтуу байдаг |
|