АНУ-ын холбооны мөрдөх товчооноос эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг “Шангри-Ла” зочид буудлаас баривчилжээ

2021-10-19,   484

АНУ-ын холбооны мөрдөх товчооноос шалгаж, эрэн сурвалжилж байсан АНУ-ын харьяат иргэн Н.Т.Л гэх 65 настай эрэгтэйг Сүхбаатар дүүргийн нутаг дахь Шангри-ла зочид буудалд байхад нь манай цагдаагийн бие бүрэлдэхүүн илрүүлэн саатуулан өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагийн үдэш баривчилжээ.
 
Тодруулбал, хэрэгтэн Н.Т.Л нь Нигерийн зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн гишүүн бөгөөд АНУ-д эхний зургаад багтах хөрөнгө оруулалтын банкны нэрийг ашиглан хуурамч цахим шуудангаар Монгол улсын нэр бүхий аж ахуйн нэгжийнхэнтэй холбогдон барьцаа хөрөнгө шаардахгүйгээр 300 сая ам.долларын санхүүжилт олгоно гэж итгүүлж, хөрөнгө оруулалтын банкны хуурамч төлөөлөгчийн итгэмжлэл хийж, төлөөлөгч нь хэмээн өнгөрсөн есдүгээр сард Монголд иржээ.
 
Эх сурвалж: ISEE.mn

АНУ-ын холбооны мөрдөх товчооноос эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг “Шангри-Ла” зочид буудлаас баривчилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ