М.Баярмагнай: Зөв зүгээр хөдөө ногоон тэжээлээ тариад явж байхад намайг хоёр тэрбумтай болгосонд баярлалаа.

2021-10-19,   1623

Өнөөдөр иргэн О.Отгонтөгс "С.Жавхлан Сангийн сайдаас 4 тэрбумыг нэхэж шантаажилсан" хэмээн мэдэгдсэн. 
 
Тодруулбал, МАКС продакшны жүжигчин М.Баярмагнай болон С.Жавхлан нар нь "Сангийн сайд Б.Жавхланг дөрвөн тэрбум төгрөг өг. Монгол туургатны тоглолт хиймээр байна" гэж шантаажилсан гэх мэдээлэл нийгэмд тархаад байна. 
 
Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан МАКС продакшны М.Баярмагнай "Зөв зүгээр хөдөө ногоон тэжээлээ тариад явж байхад Улаанбаатар хотоор юу юу болоод байна гэнэ ээ? Намайг хоёр тэрбумтай болгосонд баярлалаа.Амьдралдаа барьж үзээгүй ийм их мөнгө байхад ацаа хийгээд л юм тариад явж байх вэ дээ. Амны бэлгээс ашдын бэлэг хурай хурай хурай" хэмээн нийгмийн сүлжээндээ бичжээ.

М.Баярмагнай: Зөв зүгээр хөдөө ногоон тэжээлээ тариад явж байхад намайг хоёр тэрбумтай болгосонд баярлалаа.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ