Халдвар тараагч нь "ХӨСҮТ"-ийнхэн үү?

2021-03-18,   865

Манай сайт ХӨСҮТ-ийн холбогдох албан тушаалтан PCR шинжилгээний хариуг 60 мянган төгрөгөөр үнэлж, "борлуулж" байгаа тухай мэдээллийг хүргэсэн. 

Тэгвэл Засгийн газраас ХӨСҮТ рүү энэ асуудалтай холбогдуулан шалгалт оруулсан байна. Тэгвэл Засгийн газраас гарсан ажлын шалгалтын явцад зарим ноцтой зөрчлүүдийг илрүүлэн шалгаж байгаа аж.Шалтгалтын явцад илэрсэн зөрчилтэй холбогдуулан нийгмийн сүлжээнд ХӨСҮТ-ийн "Сөрөг" гэсэн шинжилгээний хариуг 80 мянган  төгрөгөөр зардаг байсан гэх мэдээлэл гараад байна. Энэ сарын 16-ны орой буюу мягмар гарагт Шадар сайд ЭМЯ дээр ажиллах үеэрээ "Хүний өмнөөс шинжилгээ өгдөг, шинжилгэээ авахдаа иргэдээс мөнгө авдаг, ар өврийн хаалга хэрэглэдэг ноцтой асуудлууд ХӨСҮТ дээр удаа дараа гараад байгаа учраас тандалт судалгааны ажлыг үр дүнгүй болгоод байна" гэсэн. 

Ямартай ч ойрын өдрүүдэд ХӨСҮТ-ийнхэн "Сөрөг" гэх хариуг хичнээн хүнд хэдэн төгрөгөөр худалдан борлуулсан нь тодорхой болох нь. Магадгүй тэдний энэхүү ноцтой үйлдэл нь халдвар тархах гол нөхцөл болсныг үгүйсгэхгүй юм. 

Хоёр сарын өмнө Засгийн газар дунд доод шатны албан тушаалтнуудын хариуцлагагүй байдлаас болж бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Гэтэл дахиад ХӨСҮТ болон шинжилгээний цэгүүдэд ажиллаж байгаа эмч ажилчидтай холбоотой ноцтой баримтууд дэлгэгдэх нь.

Өчигдөр эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр энэ асуудлыг сэтгүүлч тодруулахадХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "Маш ноцтой асуудал. Одоогоор судалж байна. Энэ үйлдэл нотлогдвол байгууллагын дотоод журмын дагуу арга хэмжээ авна" хэмээн мэдэгдсэн.Гэхдээ энэ бол эмнэлгийн дотоод журмаар хариуцлага тооцоод өнгөрөх асуудал биш юм. 


Халдвар тараагч нь "ХӨСҮТ"-ийнхэн үү?
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ