Т.Мөнх-Эрдэнэ коронавирусын халдвар авч, ДАШТ-дээ орж чадалгүй ирлээ

2021-10-22,   640

Олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ өнөө жил Серби улсад болох боксын насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох эрх авсан.
 
Сорилго тэмцээнд түрүүлж, ДАШТ-д өрсөлдөх эрх авсан тэрбээр бусад найман тамирчны хамт Серби улсад очоод байсан юм. Харамсалтай нь, коронавирусийн халдвар авсны улмаас дэлхийн аваргад өрсөлдөх боломжгүй болжээ. Улмаар өчигдөр орой эх орондоо ирэн, одоо эмчлүүлж байна.

Т.Мөнх-Эрдэнэ коронавирусын халдвар авч, ДАШТ-дээ орж чадалгүй ирлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ