Малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг баривчилжээ

2021-10-22,   1418

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 22.00 цагийн орчим Эрүүгийн цагдаагийн алба, Төв, Хэнтий аймаг дахь цагдаагийн газар болон Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчид хамтран урьд нь 2-7 удаагийн мал хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан “А”, “Д”, “М”, “А”, “Б” нарын бүлэг этгээдүүдийг бусдын 6 тооны бод малыг хулгайлан тээвэрлэж явахад саатуулан үйлдэл дээр нь баривчилсан.
Урьдчилсан байдлаар уг этгээдүүд нь 10 хоногийн өмнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрээс бусдын 9 тооны үхэр хулгайлж, нядалж зарсан нь тогтоогдоод байна. Иймд хүйтний улирал эхэлж, иргэд идшээ бэлтгэх энэ цаг үед малын хулгайн гэмт хэрэг өсөх чиг хандлагатай байдаг тул мал бүхий иргэд Та бүхэн өөрсдийн эд хөрөнгө, цаашлаад үндэсний баялаг болсон мал сүргээ байнгын хариулга, маллагаатай байлгахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг баривчилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-22 19:17:12
    Gal: Dadarhnaas 2vher aldsanulanhizalan yagaal gunj
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-22 19:15:15
    Ga: Darhandaddddd
Шинэ мэдээ