УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Уг хуулийн төсөлд төрийн албан хаагчдад тавигдах шаардлагыг өндөрсгөх тухай асуудлыг тусгажээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Учрал "Хуулийн техник талаараа шаардлага хангахгүй байна. Хууль лоозон тунхагийн шинж чанартай байж болохгүй. Төрийн албаны хуулиар ч хамаагүй оролдож болохгүй. Г.Тэмүүлэн нарын санаачилсан хуулийн төсөл дээр Улстөрийн албан тушаалтнуудад тодорхой шаардлага тавьж байгаа юм байна. Гэвч яаж хэмжих нь тодорхойгүй. Аливаа гаж зуршилгүй зан төлөвийн доголдолгүй байх гэж юуг ойлгох вэ? Хамрын тамхи татдаг хүртэл гаж зуршилд орох гээд байна. Гаж зуршил гэдгийг тодорхойлох бололцоогүй байна" гэлээ.
Хуралдаан үргэлжилж байна.
Н.Учрал: Хамрын тамхи татдаг хүнийг гаж зуршилтай гэх үү? |
|