Маргааш НӨАТ-ын азтанууд тодорно

2021-10-23,   685

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол аравдугаар сарын 24-нд буюу маргааш Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
 
Сугалааны хонжворын дүн:
 
Сүүлээсээ гурван орон таарвал 30 мянган төгрөг
 
4 орон таарвал 100 мянган төгрөг
 
5 орон таарвал 500 мянган төгрөг
 
6 орон таарвал нэг сая таван зуун мянган төгрөг
 
7 орон таарвал гурван сая төгрөг8 орон таарвал 20 сая төгрөг хожно.
 
Энэ удаагийн тохирлын супер хонжвор 20 сая төгрөг байх юм. Өнгөрөгч есдүгээр сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа 2021 оны аравдугаар сарын 23-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах боломжтой. 
 

Маргааш НӨАТ-ын азтанууд тодорно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ