Консул асан Д.Мөнх-эрдэнэ Х.Баттулга, Х.Нямбаатар, Д.Сумъяабазар, Д.Дагвадорж, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нарыг шалгуулахаар АТГ-т хандсан.
Тэгвэл хотын дарга Д.Сумъяабазар Д.Мөнх-Эрдэнийг хуулийн байгууллагаар шалгуулах болсноо өнөөдөр мэдэгджээ.
Тэрбээр "Ажлаа хийж байгаа хүмүүсийг гүтгэж, доромжилдог байдлыг хүлээн зөвшөөрч болохгүй. Д.Мөнх-Эрдэнэ ардаа захиалагчтай, зорилготой гэдэг нь тодорхой болсон. Тиймээс хуулийн байгууллагад өгч шалгуулна. Эрүүл ажил хэрэгч шүүмжлэл байж болно. Гэхдээ захиалгаар ажлаа хийж байгаа хүмүүсийг гүтгэж, доромжлохыг хүлээн зөвшөөрөхгүй" гэв.
| Д.Сумъяабазар: Д.Мөнх-Эрдэнийг шалгуулна, захиалгаар хүмүүсийг гүтгэж, доромжлохыг хүлээн зөвшөөрөхгүй |
|