Монголын НАЙМАН дуучин Итали улсад Дэлхийн А зэрэглэлийн тэмцээнд оролцоно

2021-10-26,   433
Алдарт дуучин Энрико Карузо агсны 100 жилийн ойд зориулсан Дэлхийн дуурийн дуулаачдын уралдаан - Vencero World Opera Singing Competition 2021 онд зохион байгуулагдаж, 5 тивийн 45 орны 730 дуучид өрсөлдсөн юм. Тэмцээний эхний шатны шалгаруулалтууд онлайнаар зохион байгуулагдсанаас өдгөө 60 дуучин финалын шатанд шалгараад байгаас Монгол улсын оролцогчид маш амжилттай оролцож, С.Бат-Эрдэнэ, Д.Бат-Эрдэнэ, Б.Жавхлантөгс, Д.Дагвадорж, Д.Эрдэнэ-Очир, Т.Энхбат, С.Батчимэг, Б.Батжаргал нарын Найман дуучин шалгарч төгсгөлийн шатны шалгаруулалтанд оролцохоор тун удахгүй дуурийн эх орныг зорихоор бэлтгэлээ хангаж байна.
 
Итали улсад анх удаагаа зохион байгуулагдаж байгаа Италийн алдарт дуурийн дуучин ENRICO CARUSO агсны 100 жилийн ойд зориулсан "Vincerò World Opera Singing Competition" уралдаан нь дэлхийн А зэрэглэлийн дуурийн дуулаачдын тэмцээн бөгөөд финалын шатны шалгаруулалт нь 2021 оны 10 сарын 28-31 өдрүүдэд Итали улсын Наполи хотод зохион байгуулагдах юм. Уг тэмцээний шүүгчээр дэлхийн хамгийн том дуурийн 12 театрын захирал, удирдлагууд, найруулагчид, мөн алдартай шүүмжлэгчид ажиллаж байгаа нь олны анхаарлыг маш их татаж байгаа юм.
 

Монголын НАЙМАН дуучин Итали улсад Дэлхийн А зэрэглэлийн тэмцээнд оролцоно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ