Соёлын яамны санаачилгаар “Хүүхдийн төлөө фонд”-ыг 48 жилийн дараа дахин байгуулав. Фондын анхны хуримтлал үүсгэх зорилгоор “Монгол соёл-Монгол хүүхэд” цахим тоглолтыг зохион байгуулсан. Улмаар цахим тоглолтын хандивын дансанд 2 тэрбум 222 сая төгрөг цугларсан байдаг.
Тэгвэл энэхүү мөнгө хаана байгаа вэ? гэх асуулт урган гархаад байна.
Тэгвэл “Хүүхдийн төлөө фонд” ТББ-ын дансанд цугласан мөнгийг Хүүхдийн төлөө сангийн дансанд албан ёсоор хүлээж авчээ. Нийт 2’051’172’968 төгрөг “Хүүхдийн төлөө сан” Засгийн газрын тусгай сангийн дансанд шилжин орсон байна.
Сангийн мөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, олон улс, тив дэлхийн соёл урлаг, спортын уралдаан, наадамд амжилт гаргасан хүүхдүүдийг урамшуулах болон олон улсын наадам, тэмцээнд оролцох бэлтгэл хангаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх чиглэлд зарцуулах юм.
Хүүхдийн фондны мөнгө хаана байгаа вэ? |
|