Х.Нямбаатар сайд С.Жавхлангийн жагсаалыг шалтгаангүй, эх оронч бус байна гэж шүүмжлэв

2021-10-26,   235
 Рио тинто группийн Зэсийн группийн захирал Б.Болд өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын төлөөлөлтэй Төрийн ордонд уулзаж, хэлэлцээ хийнэ.
 
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нийгмийн сүлжээндээ "Бид 11-р сарын эхээр Оюу толгой компанитай эрчим хүч тогтвортой нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурна. Хэлэлцээр тодорхой хэмжээнд урагшилж байгаа хэдий ч бидний хүссэн хэмжээнд хүрэхгүй байна. Бидний хамгийн их хүсч байгаа зүйл бол Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах УИХ-ын 92-р тогтоолыг хэрэгжүүлэх.
 
Энэ саналыг манай Засгийн газар удаа дараа тавьж байгаа боловч Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт хийх саналыг нөгөө талаас гаргаагүй. Айлын тал хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахыг зөвшөөрөөгүй тохиолдолд 1000 зөвлөх авчраад энэ яриа хэлэлцээ урагшлахгүй. Монголын Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах чиглэл рүү л явж байгаа" гэжээ. 
 
С.Жавхлангийн энэхүү жагсаалыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар шүүмжилж С.Жавхланг “Рио Тинто”-гийн гар хөл болж байна гэж зарлалаа. Тодруулбал тэрбээр өнөөдөр сэтгүүлчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр Оюутолгойн асуудлаар Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто”-той хийж буй хэлэлцээрийн талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэрээ мөн төв талбай дээр жагсаал хийж буй С.Жавхланг эх орноосоо урваж “Рио Тинто”-д үйлчилж буй мэтээр тайлбар хийлээ.
 
Мөн ХЗДХ-ийн сайд уулзалттай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө  “Чухал хэлэлцээр хийж буй Засгийн газраа ямар нэгэн шалтгаангүйгээр тар, огцор гэж шаардаж байгаа нь ихэд эргэлзээ төрүүлж байна. Засгийн газрын өнөөгийн хэлэлцээр хоёр талаасаа шахалттай, эрч хүчтэй явж байхад энэ эрч хүчийг бууруулах гэсэн оролдлогууд гарч байгаад Засгийн газраас томилогдож ажлын хэсгийг ахалж байгаа хүний хувьд туйлын их харамсаж байна. Уг нь талбай дээр “Рио Тинто”-той хийсэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулъя гээд С.Ганбаатар гишүүн шиг жагсаж байвал эх оронч үнэр үнэртэнэ. Тэрнээс биш яг хэлэлцээр хийгээд хөрөнгө оруулагч тал бидэнд элдэв төрлийн шахалт үзүүлж бид ч бас улс төрийн шахалт үзүүлж байгаа энэ үед ямар ч шалтгаангүйгээр Засгийн газар, УИХ-ыг тар гэж шаардаж байгаа нь эх оронч үйлдэл хэрхэвч биш гэж ойлгож байна” гэв.

Х.Нямбаатар сайд С.Жавхлангийн жагсаалыг шалтгаангүй, эх оронч бус байна гэж шүүмжлэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ