Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт өчигдөр 17 цаг 30 минутын орчимд харьяалагдах Бөхийн өргөөний хойд уулзварт 44 настай Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасан байна.
Согтуурсан жолоочалбан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөн, биед нь гэмтэл учруулжээ.
Цагдаагийн байгууллагаас жолоочийн согтолтын зэргийг тодорхойлоход 3.16% гарсан бөгөөд дээрх хэргийг нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байна.
Согтуу жолооч цагдаагийн алба хаагчийг мөргөж, гэмтээжээ |
|