​Бурхан багш эхийнхээ ачийг хариулсан дүйчин өдөр өнөөдөр тохиож байна

2021-10-27,   394
Бурхан багш эхийнхээ ачийг хариулсан дүйчин өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр сүсэгтэн олон эцэг эхийнхээ ачийг санаж, ариун буяныг үйлдэж, хилэнцэт нүглийг тэвчих, ижий аавыгаа баярлуулж, сайн үйл бүтээж, сайхан үг хэлж, бурхны орондоо одсон бол ачлал буяныг нь дурсан хойтын буянд зорин сайн үйлд хичээдэг байна. Мөн нэг өдрийн санваар сахих, цагаан хоол идэх зэргээр хилэнцийг тэвчин, сэтгэлийг ариусган нэгэн өдрийг өнгөрүүлэх, ерөөл ном хурж, бурхан багшийн айлдсан "Эцэг эхийн ачийг хариулах" судар тэргүүтнийг унших нь ихэс дээдсийнхээ ачийг эргэн санах, үр хойчдоо ч үлгэр дуурайл болох хүнлэг сэтгэлийн, уламжлалт ёс зүйн, хүмүүжлийн ч ихээхэн ач тустай гэж үздэг аж.
 
Энэ өдөрт зориулан Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд бүтэн өдрийн арга хэмжээ, хурал ном, айлдвар зохион байгуулж байна. 
 
 11:00 цагт: "Эцэг эхийн ачийг эрхэмлэх, хүүхдээ хүмүүжүүлэх монголчуудын уламжлалт арга ухаан” сэдвээр үйл ажиллагааг нээж, Хичээнгүй зүтгэлт, Хамба номун хан, гавж Д.Чойжамц айлдвар айлдана.
 11:30 цагт: “Энэрэхүй сэтгэл” сэдвээр МБШДээд сургуулийн багш, лхаарамба Д.Жавзандорж айлдвар айлдана. МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд болно.
 18:30 цагт:  "Эцэг эхийн ач" сэдвээр МБШДээд сургуулийн лхаарамба, Д.Жавзандорж Монголын сүсэгтний холбооны айлтгалаар айлдвар айлдана.
 19:30 цагт: Сүсэгтэн олон маани хөгжөөнө. Шашны дээд сургуулийн Хурлын танхимд болно.

​Бурхан багш эхийнхээ ачийг хариулсан дүйчин өдөр өнөөдөр тохиож байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ