"Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярвааг 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан бусдад давуу эрх олгосон, ямар ч тендергүйгээр даатгалын компанитай гэрээ хийж, хамтарч ажилласан гэх үндэслэлээр саатуулан шалгаж байгаа юм.
Тэгвэл АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч дарга, ахлах комиссар М.Даваатогтох "Д.Хаянхярваад авлига өгсөн хүн өөрөө хэргээ илчилсэн" гэх мэдээллийг өглөө.
""Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа нарт их хэмжээний ам.долларыг бэлнээр хахуульд өгсөн талаараа нэгэн иргэн хэргээ илчилж ирсэн. Нэгэнт хахууль өгөгч гэмт хэргээ илчилж ирсэн тохиолдолд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нэр дурдагдаж байгаа этгээдийн тодорхой объектод прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэгийн ажиллагаа явуулсан" гэлээ.
Д.Хаянхярваад хахууль өгсөн хүн нь өөрөө АТГ-т иржээ |
|