МАН-ын бүлэг цариг солих асуудлыг бүлгийн хуралдаанаараа хэлэлцжээ. Анх 2014 онд нарийн царигийн төмөр зам барихаар Монгол Улс, БНХАУ-тай дээд түвшинд тохиролцсон. Гэтэл манайхан сүүлд нь өргөн царигийн төмөр зам тавьчихсан. Харин одоо хятадын талаас нарийн цариг тулаад ирчихсэн байдаг. Гэтэл Монгол өргөн царигтай төмөр зам тавьчихсан. Үүнээс үүдэн царигийн зөрүүний асуудал эрх баригчдын толгойны өвчин болоод байна.
Уг нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьснаар жилд 15-20 сая тонн нүүрс тээвэрлэнэ гэсэн тооцоолол хийсэн байдаг. Төмөр замыг ашиглалтад оруулснаар Тавантолгой өртөөнөөс Гашуунсухайт хүртэл 8 орчим ам.доллар, хил гаргахаар 55 орчим цент зарцуулна гэж тооцож байгаа. Ингээд нийт 8.5 ам.доллараар хүргэнэ. Тээврийн зардал дөрөв дахин буурна гэсэн үг л дээ.
Гэвч Хятад талаас нүүрс сэлгүүлэн ачих терминалыг зөвшөөрөхгүй байгаагаас үүдэн цариг солих асуудал улстөрийн хүрээнд яригдаад эхэлжээ. Нэг үгээр урд хөрштэй огтлолын цэгээ тохирч чадахгүй, арга ядаад төмөр замаа нарийн царигтай болгох асуудлыг хөндөж эхэлсэн байна.
Ямартай ч Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хилтэй огтлолцох цэгийг тогтоох тухай протоколыг энэ сард багтаан Хятадын талтай байгуулахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт даалгаад байгаа аж.
Урд хөрштэй огтлолын цэгээ тохирч чадахгүйн улмаас ЦАРИГ солих асуудлыг хөндөж эхэлсэн үү? |
|