"No Double Standard" хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаярыг 30 хоногоор цагдан хорих шийдвэр гаргасан.
Тэгвэл Э.Одбаяр хорих 461 дүгээр ангид өлсгөлөн зарлаад 22 хонож байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Одоогоор Э.Одбаяр нь уургийн алдагдалтай, бөөрний дутагдалд орсон гэсэн онош гараад байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт иргэн Д.Монголxүү, Э.Одбаяр нарыг Ардчилсан нам (хуульд заасны дагуу төлөөллөөрөө дамжуулан) батлан даалтад авах хүсэлтийг Улсын ерөнхий прокурорт хүргүүлсэн юм.
С.Эрдэнийн хүү Одбаяр хорих ангид өлсгөлөн зарлаад 22 хонож байна гэв |
|