ШИЛЭН ДАНС: Б.Болор-Эрдэнэ дарга халдвартай иргэдийг GPS-ээр хянах гэрээ байгуулж, 20 сая төгрөг төлжээ

2021-10-27,   684
Есдүгээр сард шоу зохион байгуулж нэг хэсэгтээ хэл амны бай болсон  Засгийн газрын харьяа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга хатагтай Б.Болор-Эрдэнэтэй холбоотой бас нэгэн баримт дэлгэгдлээ. 
 
Тодруулбал, Газрын дараг Б.Болор-Эрдэнэ 2020 оны 12 дугаар сарын 24-нд “СИМ” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан байгаа юм. Улмаар  энэ сард  "СИМ" ХХК руу 20 сая төгрөгийн шилжүүлэг хийжээ. Гэрээнд  “Сим” ХХК нь УОК-оос бэлдэж өгсөн серверүүдэд программ хангамж суурилуулах, УОК-оос томилсон мэргэжилтнүүдэд программ хангамжийн ашиглалтын сургалт хийх, Гэрийн хяналтад байгаа иргэдийн гар утсанд GPS суурилуулах, бүртгэх, мэдээлэл оруулах, Халдвар авсан иргэдийг GPS бугуйвчаар хангах, төхөөрөмжид тохиргоо хийх, бүртгэх, мэдээлэл оруулах зэрэг ажлуудыг гүйцэтгүүлнэ гэж заажээ. 
 
Гэхдээ одоогоор УОК-оос халдвар авсан иргэдийг GPS-ээр хянах шийдвэр гаргаагүй байгааг онцлон дурьдах хэрэгтэй юм. Нэг үгээр ямар ч ажил үйлчилгээ хийгдээгүй байхад төлбөр хэмээн шилжүүлэгдсэн мөнгөнийхөө талаар Б.Болор-Эрдэнэ дарга тайлбар хийх биз ээ. 
 
 
 
 
 
 

ШИЛЭН ДАНС: Б.Болор-Эрдэнэ дарга халдвартай иргэдийг GPS-ээр хянах гэрээ байгуулж, 20 сая төгрөг төлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ