2021-2022 оны хичээлийнжилийн эхэнд 4-5 настай хүүхдүүдийг эцэг эхийн хүсэлтэд үндэслэн есдүгээр сарын 1-ээс танхимын сургалтад хамруулж байгаа.
Харин өнгөрсөн долоо хоногт салбарын яамнаас мэдээлснээр, 2 болон 3 настай хүүхдүүдийг халдварын эрсдлийн үнэлгээ хийгдсэний дараа ямар үе шаттайгаар хэрхэн цэцэрлэгт нь хамруулах талаар тухайн үед нь шийдвэр гаргаж ажиллана гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл БШУЯ-наас хоёр болон гурван настай хүүхдийг цэцэрлэгт авч эхлэх саналыг УОК-ын Нэгдсэн штабт хүргүүлсэн байна. Харин УОК-ын Эрдэмтдийн зөвлөл холбогдох судалгааг хийж, эрсдэлийг үнэлсний үндсэн дээр зөвшөөрөх эсэх хариуг өгөх юм.
БШУЯ-наас хоёр ба гурван настай хүүхдийг цэцэрлэгт авах санал хүргүүлжээ |
|