Боксын насанд хүрэгчдийн ДАШТ Серби улсын Белград хотод үргэлжилж байна.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин О.Тулга эхний тойрогт Д.Филиппийг яллаа. Гавьяат дасгалжуулагч А.Гантулгын шавь тэрбээр ДАШТ-д анх удаа өрсөлдөж байгаа юм.
Сануулахад, Ёс зүйн хариуцлага алдсаны улмаас шигшээ багаас хасагдсан МУГТ Э.Цэндбаатар уучлалт гуйж, өөрт нь дахин нэг боломж олгох хүсэлтийг Монголын боксын холбоо болон МҮОХ-нд гаргасан билээ. Монголын боксын холбооны Удирдах зөвлөлөөс Э.Цэндбаатарыг хүсэлтийг харгалзан ДАШТ-ий өмнөх сорилт тоглолтод оруулан 60кг-ийн жинд О.Тулгатай халз тулалдуулахаар болсон юм.
Гэвч МУГТ Э.Цэндбаатар сорилдоо ирээгүй учир тоглолтыг цуцалж сонирхогчдын боксын ДАШТ-ний 60кг-ын жинд О.Тулга өрсөлдөхөөр болсон юм.
О.Тулга эхний тойрогт яллаа |
|