Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал, Монголбанк, СЗХ-ны удирдлагуудтай хамтран виртуал хөрөнгийн талаар мэдээлэл хийлээ.
Өнөөдөр таван төрлийн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч платформ ажиллаж, 7 төрлийн койн арилжаалагдаж байна. 2021 оны эхний хагас жилд 2 их наяд төгрөгийн борлуулалт хийгдсэн байна.
Тэрбээр “Виртуал хөрөнгөөр үйлчилгээ үзүүлж байгаа биржүүд койнуудаа бүртгэж авахдаа сайтар анхаарах хэрэгтэй. Өргөн барьсан хуулиар биржүүд бас хариуцлага хүлээнэ. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль УИХ-аар батлагдсан тохиолдолд энэ салбар тодорхой зохицуулалттай болно. Иргэддээ хандаж хэлэхэд виртуал хөрөнгө авахдаа анхааралтай байхыг анхааруулмаар байна. Сэтгэлийн хөөрлөөр хандаж койн авдаг. Койныг сайтар судалж байж авах ёстой. Орон байр, унаагаа зарж, зээл авч койн авч байгаа нь маш их эрсдэлд оруулна. Үүссэн эрсдэлийг иргэн өөрөө хариуцана. Төр хариуцлага хүлээх боломж байхгүй. Койн худалдаж авсан хүн бүр ашиг хүртээгүй" гэлээ.
Н.Учрал: Сэтгэлийн хөөрлөөр хандаж койн авах нь маш их эрсдэл дагуулна |
|