Алтан Дорнод монгол койн гаргаж байна. Монголчууудын хамгийн сонирхдог сэдэв койн болоод удаж байна. Энэ хугацаанд алдсан авсан хэдэн хүн байгааг хэлэхэд хэцүү ч өнөөдөртөө лав бүгд койн авахаас татгалзахааргүй нөхцөл байх шиг. Энэ байдлыг мэдэрсэн хашир бизнесүүд сойн руу хошуурч эхэлсэний анхных нь Алтан Дорнод боллоо. Монголоор нэг тарсан алтны лицензтэй том компани энэ салбарт орж ирснээр хүмүүст татгалзах аргагүй санал тавьж мэдэх учир ойрын үед лав койны халуурал буурахгүй бололтой. Хэн ч мэдэгдэхгүй хүмүүст хэдэн тэрбумаараа босдог байхад ардаа алтны баталгаатай компани койн эхлүүлэхэд буруу юу байхав. Тасралтгүй өссөөр байгаа койнчдод алтан койн ажиллагаа харин ч баталгаатай сонсогдож мэднэ.
“Алтан Дорнод Монгол”-ын Алтан койн ажиллагаа эхэлжээ |
|