Энэ сарын 5 буюу ирэх баасан гарагт бүх нийтээрээ амарна. Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-н энэ долоо хоногийн Баасан гарагт буюу арваннэгдүгээр сарын 5-ны өдөр тохиож буй. Уг өдөр хуульд заасны дагуу бүх нийтээр амардаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд ажлын хэсэг гаргаж судлаач эрдэмтэдээр Эзэн богд Чингис хааны мэндэлсэн он, сар, өдөр, төрсөн газрыг албан ёсны болгож баталгаажуулсан.Тус ажлын хэсэгт академич Ш.Бира, Д.Цэрэнсодном, доктор С.Чулуун, Д.Базаргүр нарын есөн эрдэмтэн орж ажиллаад, Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд Хэнтий аймгийн Дадал сумын нутагт Онон, Балж хоёр голын боомын ойролцоо Дэлүүн болдогт төрсөн хэмээсэн. УИХ-ын 2012 оны намрын чуулганаар өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг эзэн Чингис хааны төрсөн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” болгож, бүх нийтийн амралтын өдөр байхаар хуульчилсан.
Баасан гарагт бүх нийтийн АМРАЛТЫН өдөр |
|