Сүүлийн саруудад "Netflix"-ийн амжилтуудыг эвдэж буй "Squid Game" цувралаас санаа аван гаргасан "Squid Game Token" нь өчигдөр 0 ам.доллар болж буурчээ.
Тодруулбал, энэхүү дижитал валют нь өнгөрсөн мягмар гарагт 0.01 ам.доллар байсан бол ням гарагт 38 ам.доллар болж, өчигдөр буюу энэ 7 хоногийн даваа гарагт 90 ам.доллар хүртэл өсч, үүний дараагаар эрэлт огцом нэмэгдэн 2,861 ам.доллар хүрээд эргэн 0.003467 ам.доллар болтлоо ханш нь унажээ.
Ингэснээр арилжаа хийж байсан вебсайт, сервер сүлжээ нь унаснаар хөрөнгө оруулагчид мөнгөө гаргаж авч чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна.
Эх сурвалж: Business Insider, Coindesk.com
"Squid Game Token" дижитал валютын үнэ 0 ам.доллар болж буурчээ |
|