Г.ГАНБАЯР ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР ЦОЛ ХҮРТЛЭЭ

2021-11-02,   442

Монголын шигшээ баг төдийгүй Унгарын "Пушкаш академи"-ийн тоглогч Ганболдын Ганбаяр ОУ-ын хэмжээний мастер цол тэмдэгээр энгэрээ мялаалаа.
 
Азийн 23 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудад оролцохоор эх орондоо ирсэн Г.Ганбаярт МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар цол тэмдэгийг нь гардуулсан юм.
 
Г.Ганбаяр нь Монгол улсаас Европ тивийн клубтэй мэргэжлийн хөл бөмбөгчиний гэрээ байгуулсан анхны тоглогч гэдгийг хөл бөмбөг сонирхогчид мэднэ.
 
2013 оноос Монгол улсын 14, 17, 19, 23 хүртэлх насны шигшээ багуудад тоглож ирсэн Г.Ганбаяр өдгөө үндэсний шигшээ багт дуудагдан, тоглож байгаа билээ.

Г.ГАНБАЯР ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР ЦОЛ ХҮРТЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ