БШУЯ-ын өнгөрсөн сард 2-3 настнуудыг сургуулийн өмнөх боловсролд хамруулна гэдгээ мэдэгдсэн. Ингэхдээ эрсдлийн үнэлгээг хийж, шийдвэр гаргах тухай мэдээлэл өгч байв.
Дэд сайд Г.ГАНБАЯР: Бид бүх бэлгэлээ хангасан
-Боловсролын байгууллагынхан анги дүүргэлтээр хязгаарлаад хоёр, гурван настай хүүхдүүдээ авах боломжтой гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ бид авах эсэх шийдвэрийг гаргаж чадахгүй. УОК, ЭМЯ-аас авах чиглэл өгвөл хүүхдүүдээ авна. Бид бол бүх бэлтгэлээ хангасан.
Шадар сайд С.АМАРСАЙХАН: 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах боломжгүй байна
-2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах эсэх эрсдлийн үнэлгээг байнга хийж байгаа. Есдүгээр сараас хойш эрсдэл буурахгүй байна. Тиймээс эдгээр нөхцөл байдлын улмаас 11 сард багтааж 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах боломжгүй байна.
2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулна, хамруулахгүй |
|