Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байгаа.
Энэ үеэр БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Модитой цөөн хором яриа өрнүүлсэн байна. Тэд манай улсад хамтран эхлүүлсэн нефтийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцыг ярилцан БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн нефтийн үйлдвэр байгуулах тус шийдвэр маш зөв алхам болсон гэдгийг онцолжээ.
Сонирхуулахад, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шадар сайд байхдаа Энэтхэгт айлчилж түүнтэй анх уулзан гар зөрүүлж мэндчилсэн байдаг. Энэ нь манай хоёр улс хоёул бурханы шашины өлгий нутаг, зан заншлаа харилцан хүндэтгэдэг, оюун санааны хөршүүд гэдгийн илэрхийлэл болж байна. Өнөөдөр уулзахдаа Ерөнхий сайд Моди “Би тэр үед хэлсэн бүх зүйлээ биелүүлсэн” гэдгээ хэлжээ. Мөн Ерөнхийлөгчийн хувиар дахин айлчлахыг урьсан байна.
Энэтхэгийн Ерөнхий сайд Монгол заншлаар Ерөнхийлөгчтэй мэндчиллээ |
|