Буудуулж амиа алдсан охиныг сумын Онцгой байдлын газрынхан яагаад эрэн хайгаагүй вэ?

2021-11-03,   4843

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд байрлах Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрнаас гараад сураггүй болсон ахлах ангийн сурагч охины цогцос олдсон гэх мэдээллийг бид хүргэсэн.
 
Сануулахад, охин алга болохоосоо өмнөхөн өнгөрсөн аравдугаар сарын 22-нд найз залуугийнхаа мотоциклд суугаад явсан нь хяналтын камерт бичигдэн үлдсэн байдаг. Улмаар охин алга болсноос хойш АРАВ дахь хоног дээр буюу өнгөрсөн ням гарагт охин болон найз залуугийнх цогцос олдсон байдаг. Хэргийн газраас ТОЗ-8 маркийн буу олдсон гэх мэдээллийг эх сурвалжууд өгсөн юм. 
 
Тэгвэл охин алга болоод бүх л бүтэн 10 хонож байхад сумын онцгой байдлын газрынхан яагаад эрэн хайгаагүй вэ ? гэх асуулт урган гарч байна. 
 
Учир нь ОБЕГ-аас өдөр бүр өнгөрсөн 24 цагт зохион байгуулсан эрэн хайх, аврах ажиллагааныхаа мэдээллийг нийтэд хүргэдэг. Гэвч өнгөрсөн сарын 23-аас хойших бүх мэдээлэлд Өвөрхангай аймгийн аль нэг суманд хүн алга болсон түүнийг эрэн хайж байгаа тухай мэдээлэл бүртгэгдээгүй байгаа юм. 
 
Иймээс сурагч охиныг алга болоод 10 хонож байхад Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Онцгой байдлын албаныхан яагаад зохион байгуулаагүй вэ? гэх асуулт хариулт  нэхэн үлдэж байна. 
 
Эх сурвалжийн мэдээллээр найз залуу гэх 23 настай Б нь талийгаач охиныг буудаж, амь насыг нь хохироогоод, дараа нь өөрийгөө буудсан байж болзошгүй байгаа аж. Тэдний цогцсыг тус сумын малчин олж, цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн байдаг. 

Буудуулж амиа алдсан охиныг сумын Онцгой байдлын газрынхан яагаад эрэн хайгаагүй вэ?
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-04 10:31:54
    zochin: yagaad bur neg iim xogiin yumbee ene niigem chin bur ylzarch duclaldaa xuchirxilel garlaa gene neg. bol xden togrog shidcixeed alga bolno xeceg cencatslaj bgad l alga blno xuxd alga bolno xaij erexgu xuxed emegteichuded unexer eelgu yatsan c niigem yumbdee
Шинэ мэдээ