Т. Аюурсайхан: Т.Доржханд гишүүн та "Монре" даатгалын 88.5 хувийг гэр бүлийнхээ хүний нэр дээр эзэмшиж байгаа учир ашиг сонирхлын зөрчилтэй

2021-11-03,   490

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. 
 
Хэлэлцүүлгийн үеэр  УИХ-ын гишүүн Т.Доржханд "Т.Аюурсайхан гишүүн ээ, та яг хэний эрх ашгийг хамгаалах гээд байна. Хуулийнхаа үзэл санааг ойлгож байна уу?  Та болохоор осол аваар гаргасан жолоочийн эрх ашиг яриад байна. Гэтэл хуулийн агуулга осол аваар бага гаргахын тулд бусад иргэдээ хамгаалж байгаа юм.  Яагаад даатгал үүссэн бэ гэдгийг ойлгооч ээ. Даатгалын философио ойлгооч ээ" гэлээ. 
 
Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: УИХ-ын гишүүд та бид тангараг өргөсөн. Та бас тангараг өргөсөн шүү. “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая" гэсэн байгаа. Т.Доржханд гишүүн та Монре даатгалын хувийг эзэмшиж байгаа. "Монре" даатгалын 88.5 хувийг гэр бүлийнхээ хүний нэр дээр та эзэмшиж байгаа. Тэгэхээр энэ хэлэлцүүлэгт та ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үг. "Монре" даатгал 2020 онд 2.3 тэрбум төгрөгийн даалтгал хураамж аваад 1.5 тэрбум төгрөгийг олгосон байна. Та хэлэлцүүлэг болон санал хураалтад оролцож болохгүй. Миний сануулгыг хүлээж авахгүй бол би таныг өргөсөн тангаргаасаа няцсан хэргээр ҮХЦ-д асуудал үүсгэнэ. Би бол тангараг өргөсөн гишүүний хувьд нийтийн эрх ашгийн төлөө ажиллаж байна " гэлээ. 

Т. Аюурсайхан: Т.Доржханд гишүүн та "Монре" даатгалын 88.5 хувийг гэр бүлийнхээ хүний нэр дээр эзэмшиж байгаа учир ашиг сонирхлын зөрчилтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ