Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй бөгөөд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 5 багц хэсэг бүхий олон улсын тендерийг тус банкны Худалдан авах ажиллагааны журмын дагуу зохион байгуулсан. Дээрх гэрээгээр замыг ажил эхэлснээс хойш 365 хоног буюу нэг жилийн дараа дуусгахаар төлөвлөгдсөн байв.
Энэ төлөвлөлт 2019 оны зургадугаар сард олон нийтэд танилцуулагдаж, зам барих ажлыг эхлүүлж байв. Гэвч өнөөдрийг хүртэл энэ замын ажил дуншиж, иргэд амь нас, эд хөрөнгөө дэнчин болгох хэмжээний дайны талбар болчихсон.
Цар тахал, бороо цас гээд шалтаг шалтгааныг хариуцсан яамнаас өгч, дуншсаар гурав дахь өвөлтэйгөө золголоо.
Гэтэл өвлийн эхэн сарын босгон дээр ДАРХАНЫ ЗАМЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДЖЭЭ. Хошин шог, инээдэм ханиадам. 200 гаруйхан километр зам барьж чадахгүй өнөөдрийг хүрчихээд идэр есийн хүйтнээр ажлыг хэсэг байгуулж л байдаг. Ажлыг хэсгийн Дархан аймгаас сонгогдсон Г.Дамдинням гишүүн ахална. Гишүүдээр Ж.Батжаргал, Д.Батлут, Б.Баттөмөр, Ч.Ундрам нар ажиллана гэжээ.
Сонгогдсон тойрогтоо ажил хийх гэж харагдах Г.Дамдинням тэргүүтэй гишүүд Дарханы замыг хэрхэн эрчимжүүлэхийг харах л үлдлээ.
Өвлийн эхэн сард Дарханы замыг эрчимжүүлэхээр ажлын хэсэг байгууллаа |
|