Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 16:43 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Улмаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 16:49 цагт очиход иргэн П-гийн 6х8 метрийн хэмжээтэй байшин, 3х6 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 15 минут ажиллан унтраажээ. Тус гал түймрийн утаажилтын бүсээс иргэн 55 настай эрэгтэй Х -ийг гаргасан.
Онцгой байдлын алба хаагчид 55 настай эрэгтэйг утаажилтын бүсээс гаргаж, амийг нь аварчээ |
|