Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нөхөн сонгуулийн үр дүнгээр УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Тэгвэл түүний оронд аймгийн Засаг даргаар Ц.Чогсомжавыг сонгож, тамгыг гардуулан өгсөн байна.
Намтар:
Төрсөн огноо: 1975 он
Төрсөн газар: Хэнтий аймаг Хэрлэн сум
Хүйс, Үндэс угсаа: эрэгтэй, халх
Гэр бүлийн байдал: ам бүл 5
Төгссөн сургууль:
1983-1993 онд Хэрлэн 1 дүгээр сургууль
1993-1999 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийг Нефть ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн.
Мэргэжил:
Нефть ашиглалтын инженер
Ажилласан байдал:
1999-2007 онд Хэнтий аймгийн Стандартчилал хэмжилзүйн төвийн Улсын шалгагч
2007-2008 оныг хүртэл Мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагч
2008-2018 “Эмийн увдис” ХХК-ийн захирал
2010-2014 аймгийн ИТХ-ын төлөөлөгч
2016-2020 АИТХ-ын өргөдөл гомдлын байнгын хорооны дарга, тэргүүлэгч гишүүн.
2018 оноос Хэнтий аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байна.
Төрийн шагнал:
Ардын Хувьсгалын 90 жилийн ойн медаль
Хэнтий аймгийн “Хүндэт тэмдэг”
“Хан Хэнтийн алдартан” тэмдэг
МАН-ын “Тусгаар тогтнол” одонгоор тус тус шагнагдаж байсан.
Хэнтий аймгийн Засаг даргаар Ц.Чогсомжавыг томилжээ |
|