Б.Идэр-Од, О.Мөнхжин нар нийлж өнгөрсөн наймдугаар сард IHC гэх койн гаргасан билээ.
Залуус нийт нэг их наяд IHC коин гаргах бөгөөд нийт коины 10 хувь буюу 100 саяыг наймдугаар сарын 25-ны өдөр арилжлаа. Нэг коиноо 30 мөнгөөр үнэлэн санал болгосон бөгөөд энэ өдөр 30 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх зорилго тавьсан нь хэдхэн хормын дотор 100 хувь биелсэн. Анхдагч зах зээлийн арилжааг дотоодын криптовалютын дөрвөн биржээр нэгэн зэрэг хийсэн. Ингэхдээ нэг оролцогчийн арилжаанд оролцох хөрөнгийн дээд хэмжээг 15 сая төгрөг хэмээн хязгаарласан юм.
Тэдний койны дараа борооны дараах мөөг шиг олон койн гарч эхлэв. Иргэд койноор, амар хялбар аргаар мөнгөө өсгөнө гэх бодлоор эрсдлийг нь бодохгүй худалдан авалт хийсээр байна.
Тэгвэл IHC койн гаргасан О.Мөнхжин өөрөө :
Хуульгүй, дүрэмгүй тулаанруу хөлсөө дуслуулж олсон хэдийгээ хийхдээ болгоомжтой хандана уу?
Тодруулбал, “Хууль батлагдтал шинэ койнуудыг яаралтай хориглох хэрэгтэй, арай дэндлээ” хэмээсэн байх юм.
Тэд аль хэдийн ашгаа хүртчихсэн үү !!! |
|