Буян-Ухаа хотхоны ... тоот байрны шатан дээр нярай хүүхдээ хаясан хэрэг гарсан байна. Хүүхдийг оршин суугч олж цагдаад мэдэгдсний дараа ЭХЭМҮТ-д хүлээлгэн өгчээ. Одоогоор хүүхдийн бие тогтвортой байна.
Ойролцоогоор 20 хоногтой эрэгтэй хүүхэд байсан бөгөөд эхийг нь олох ажиллагааг цагдаагийн байгууллагаас эхлүүлжээ.
Дуудлага өчигдөр 19.00 цагийн үед цагдаагийн байгууллагад иржээ.
Хорь хоногтой нярайгаа хаяж явсан ээжийг хайж байна |
|