САЙХАН МЭДЭЭ: Н.Наранхүү ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

2021-11-08,   2303

Бөхийн төрлүүдийн 2021 оны ДАШТ арваннэгдүгээр сарын 1-7-нд Сербийн нийслэл Белградад болж өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд 2017 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл, 2019 оны Юрий Власкогийн нэрэмжит 23 хүртэлх насны ОУТ-ий хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын улсын хошой аварга, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, спортын мастер Нармандахын Наранхүү хүрэл медалийн эзэн боллоо.
 
 Тэрбээр өчигдөр тэгшитгэлд Беларусийн Ислам Гуйсеновыг 8:2-оор, 1/8 шигшээд Ираны Мажид Дастаныг 7:6-гаар, шөвгийн наймд Францын Арман Елояаныг 11:4-өөр тус тус ялсан ч хагас шигшээд ОХУ-ын Артур Чебодаевт 3:5-аар ялагдсан. Тэгвэл өнөөдөр хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын Кристофер Канноныг оноогоор (10:0) цэвэр ялснаар шагналын тавцанд зогсохоор болов. Ийнхүү Белградын дэвжээнд Монголын долоон тамирчин зодоглосноос хоёр хүрэл медальтай эх орондоо ирэхээр болж байна.
 
 Сонирхуулахад, Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат Н.Наранхүүгийн төрсөн ах ОУХМ Н.Насанбуян 2014 онд өсвөр үеийн, 2017 онд залуучуудын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байв.
 
 

САЙХАН МЭДЭЭ: Н.Наранхүү ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 6
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-10 23:12:06
    МаМЯагаа вэ...Мань Төгсөө: Монгол цус өөр шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-10 09:49:45
    Эхбат: Бахархал
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-16 18:28:46
    simak: Сэтгүүлчдэд тайлбарлаж хэлээд нэмэр алгоо.. эхний л өгүүлбэрээ алдхын!! МОНГОЛ улсын агаарын орон зайг , буюу газрын гадаргаас дээш , хилийн шугамаар хязгаарладсан орон зайд иргэний агаарын хөлөгүүдийг хяналт болон удирдлага , холбоогоор хангаж үйлчилгээ үзүүлдэг хамт олон . ЗГ ын 12 агентлагын нэг. .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-16 18:28:00
    Zochin: Usan ongots niseh ongots hoer tumur zamaas iluu aldartai mergejil
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-16 13:37:49
    Lol: Amjilt xvsii
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-16 12:19:19
    Bold: Goe meregjil dajgui hamt olon bn
Шинэ мэдээ