Увс аймаг, Бөхмөрөн сум. Хар-Алтад багийн “Хужирт” гэдэг газарт УАЗ-31512 загварын автомашин арваннэгдүгээр сарын 03-ны өдрөөс хойш эзэнгүй байна. Жолооч Д нь автомашиныхаа хажууд гутал хувцсаа тайлаад явсан байдалтай байна гэсэн мэдээллийг 11.06-ны өдрийн 16:39 цагт хүлээн авсан
Тус аймгийн Бөхмөрөн сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан нутгийн иргэд 60 км замыг туулан 18:20 цагт очиж Д/28 настай, эрэгтэй/-гийн автомашинаас нь зүүн зүгт 6 км-ын зайд “Мөстийн гол” гэдэг газраас малгай ороолт, гар утас, гадуур хувцас зэргийг олж үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрэн хайх ажиллагааг түр зогсоож, арваннэгдүгээр сарын 07-ны өглөө 07:00 цагт эхлүүлж, 12:35 цагт “Хужирт” гэдэг газраас баруун зүгт 2 км-т “Мөстийн гол” гэдэг газарт осгож нас барсан байсныг олж, цогцсыг тус сумын хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн гэж мэдэгдсэн.
Автомашиныхаа хажууд гутал, хувцсаа тайлаад явсан иргэний цогцсыг олжээ |
|