Эмнэлгийн ажилчдыг эм тариагаа хэмнэлттэй хэрэглэхийг зөвлөж эхэлсэн гэв үү, сайд аа?

2021-11-08,   435

Өнгөрсөн сарын 15-аас эхлэн БНХАУ-ын Эрээн боомт хилээ хаасан. Тус хотод коронавируст халдварын тохиолдол илэрч, хатуу хөл хорио тогтоосон юм. 
 
Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор нарийн ногоо тасарч, үнийн хөөрөгдөл үүссэн. Нарийн ногоо хэрэглэхгүй байлаа гээд нэг их асуудал үүсэхгүй. Сүүлийн өдрүүдэд хамгийн их анхаарал татаж байгаа асуудал болоод таагүй мэдээ бол эм эмнэлгийн хэрэгслүүд тасарч эхэлсэн тухай юм. 
 
Тодруулбал, ренгер тарилгын шингэн, натрийн хлорид, вирусийн  төрлийн эмүүд  хомсдолд ороод байна. Зарим эх сурвалжийн мэдээллээр нийслэлийн томоохон эмнэлгүүд  ажилчиддаа хэмнэлтий горимд шилжин ажиллахыг сануулсан байна. 
 
Энэ талаар эх сурвалж "Биднийг хэмнэж ажиллаарай. Нэн шаардлагатай эм тариаг татаж байгаа ч хүрэлцээ муутай байна. Аль болох хэмнэлттэй байна шүү гэж сануулсан. Яаж хэмнэхээ ойлгохгүй байна" гэсэн юм. 
 
Харамсалтай байгаа биз. Бүх л бүтэн улсын Эрүүл мэндийн салбар ийнхүү ганхаж эхэллээ. Захын нэг лангуу хоосорч, нарийн ногоо тасарч байгаа асуудал биш шүү дээ. Бүх л бүтэн улсын эрүүл мэндийн салбар нэг жил байтугай нэг улирлын нөөцгүй байна гээд бодоод үз дээ. Дэндүү хариуцлагагүй..
 
Монгол Улс цар тахалтай нүүр тулаад нэг жилийн хугацааг үдсэн. Үүнээс өмнө хангалттай бэлдэж байгаагаа тоть шиг давтсаар ирсэн. Нэг үгээр нөөц бүрдүүлэх хангалттай хугацаа байсан гэсэн үг. Эрүүл мэндийн салбарын удирдлагуудын нэгдүгээрт анхаарал асуудал бол эм, тариа, хэрэгслээр хангах. Гэтэл одоо эм тариа тасарч байна. Хэмнэж хэрэглээрэй гэх мэтийн гутамшигт зөвлөмж өгөөд сууж байдаг. 
 
Эрүүл мэндийн салбарыг чанартай эм, тариа, хэрэгслээр тасалдалгүй хангах нь С.Энхболд таны нэг номерын үүрэг биш  юм уу!!! 

Эмнэлгийн ажилчдыг эм тариагаа хэмнэлттэй хэрэглэхийг зөвлөж эхэлсэн гэв үү, сайд аа?
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ