ТОП 10 АНН УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

2021-11-08,   544

Монгол Улсын 2020 оны ТОП-10 аж ахуйн нэгжийн уулзалт "Эх орныхоо тусын тулд" уриан дор зохион байгуулагдаж байна.
 
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн санаачилгаар зохион байгуулагдаж буй ТОП-10 ААН уулзалтад: - "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ - "Эрдэнэс Таван толгой" ХК - "Оюу толгой" ХХК - ХААН банк - "Энержи Ресурс" ХХК - "Улаанбаатар төмөр зам" ХНН - Худалдаа хөгжлийн банк - Голомт банк - АПУ ХК - НИК ХК -ийн удирдлагууд оролцож, цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн боломж, хамтын ажиллагааны талаар санал солилцож байна.
 
Эдгээр аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого нь ДНБ-ний 36%-тай тэнцэж, татварын орлогын 26% -ийг ажлын байрны 2.5%-ийг бүрдүүлж байна.
 
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин уулзалтыг нээж хэлсэн үгэндээ "ТОП 10 аж ахуйн нэгжийн дээд удирдлагууд оролцож буй энэ уулзалт цар тахлын үед ба цар тахлын дараа эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх, эдийн засагт ач холбогдол ихтэй төслүүдийг эхлүүлэх, хэрэгжүүлэх, төр хувийн хэвшлийн үр дүнтэй түншлэлийг хөгжүүлэхэд илүү анхаарах шаардлага урьд урьдаас илүү тулгарсан энэ цаг үед хийгдэж байгаагаараа онцлог" гэлээ.
 
ТОП 10 АНН УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-17 21:26:29
    З: Хоёр хүүхэд хэцүүдлээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-16 19:56:43
    Жолооч: Эрүүл жолоочийг зогсоогоод торгоод,машиныг нь ачаад байдаг,Согтуу жолоочийг чөлөөтэй явуулаад байх юм ойлгохгүй юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-16 16:11:10
    zochin: Энхийн цагт арай ч дээ. Хүний амь.. яанам бээ.. сэхлээ гэхэд амьд үлдлээ гээд хөгжлийн бэрхшээлтэй.. бүр хүний гар харсан болчих вий дээ.. ямар гаслантай ямар харамсаад барахгүй ямар хэцүү юм бээ... яах вээ... архи уугаад жолоо бариад л гэхийн.. энэ үйлдлийг хийлгэхгүйн тулд залхаан цээрлүүлэх үү.. яах вээ.. хүмүүсээ... уншаад зүрх зүсэгдээд байх юмаа.. хурдан л гарц олмоор юмаа.. ингэж байтал дахиад л цаг хугацаа өнгөрч хүний амь нас амьдрал үгүйрээд байх юмуу???????
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-16 12:59:13
    иргэд: Хууль нь гууль болох гэж энэдээ,хайран сайхан хүмүүсийн амь нас эрүүл мэнд,согтуу жолоочид авах арга хэмжээ дэндүү жол,бүр сул болж,ноцтой гэмт хэргийн шийдвэрлэлт ач холбогдолгүй,нэг л их сүр бадруулан тэнд тийм хэрэг гарч энд ийм хэрэг гарч гэж зарлахаас цаашгүйн хар гай энэдээ.
Шинэ мэдээ