Төв аймаг, Эрдэнэ сум. Чулуут багийн “Галтай булнай” гэдэг газарт, аравдугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хот болон Төв аймгийн харьяат 15 хүн самарт түүж явж байгаад нэг хүн нь сураггүй болсон тухай дуудлага энэ сарын 05-ны өдрийн 21:30 цагт хүлээн авчээ.
Дуудлага мэдээллийн дагуу Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эрэлч нохойтой, самарт хамт явж байсан иргэд хоёр бүлэг болон хуваагдаж, тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан бүлэг “Сонгинотын-Эх” гэдэг газраас иргэн Э/45 настай, эрэгтэй/-ийн бээлийг олж, тус сумын Баянтуул багийн “Хагийн хар нуур” гэдэг газрын чиглэлд 17 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Харин 2-р бүлэг “Сонгинтын-Эх” гэдэг газарт 8 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоож, арваннэгдүгээр сарын 08-ны өдрийн 07:00 цагт эхлүүлжээ.
Самарт яваад сураггүй болсон 15 иргэнийг эрэн хайж байна |
|