Ө.Батцэцэг ЭЛИТ шүүгч болжээ

2021-11-08,   495

Монголын Хөл Бөмбөгийн Холбооны эмэгтэй шүүгчдээс хамгийн анх Олон улсын шүүгчийн зэрэгт хүрээд байсан Өнөржаргалын Батцэцэг Азийн Хөл Бөмбөгийн Холбооны Элит шүүгч боллоо.
 
 Анх 2016 оноос МХБХ-ны шүүгчээр ажилласан Ө.Батцэцэг тивийн шүүгчдийн шалгалтыг давж, Монгол Улсаас АХБХ-нд данстай тав дахь элит шүүгч болж байна. Харин эмэгтэйчүүдээс Азийн элит зэрэглэлтэй болсон анхны шүүгч болов.
 
 МХБХ-ны шүүгчийн хэлтсийн зүгээс шүүгчдэдээ бие бялдар, онолын өндөр шалгуур тавьж үндэсний дээд лигт ажиллуулдаг. Улсынхаа хамгийн дээд зэрэглэлийн тэмцээнд өөрийгөө батлан харуулсан шүүгчид олон улс, АХБХ-ны элит зэрэгт хүрдэг байна.
 
 Эх сурвалж: МХБХ

Ө.Батцэцэг ЭЛИТ шүүгч болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ