Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бэл багийн “Дайман” гэдэг газар 3 хүн “Пронтер” загварын ачааны автомашинтай зорчиж яваад “Цагаан нуур”-ын мөсөнд цөмөрч 1 зорчигч усанд осолдож, 2 зорчигч нь автомашины тэвшин дээр гарсан тухай дуудлагыг өчигдөр өдрийн 01:58 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд 11.08-ны өдрийн 02:30 цагт очиход тус автомашины жолооч Г/39 настай, эрэгтэй, Мөрөн сумын харьяат/, зорчигч Д /43 настай, эрэгтэй, Арбулаг сумын харьяат/ нар автомашины тэвшин дээр байсныг 02:43 цагт эсэн мэнд аюулгүй газарт гаргаж, тус сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.
Харин тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбарын алба хаагчид 76 км замыг туулан 05:00 цагт тус газар очиж, осолдсон иргэн Б /30 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 11.08-ны өдрийн 10:40 цагт нуурийн 2 метрийн гүнээс цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгчээ
ХАРАМСАЛТАЙ: “Цагаан нуур”-ын мөс цөмөрч 1 зорчигч усанд осолдож, нас баржээ |
|