"Ай Ёо доктор" нэвтрүүлгийн эмч Б.Дугархүү Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх болжээ

2021-11-10,   659

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Иргэдийн эрүүл мэндийн боловсрол хариуцсан орон тооны бус зөвлөхөөр “Ай Ёо доктор” нэвтрүүлгийн эмч Б.Дугархүү ажиллахаар болжээ.
 
Энэ талаар “Ай Ёо доктор” нэвтрүүлгийн эмч Б.Дугархүү өөрийн цахим хуудаснаа, “МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн иргэдийн эрүүл мэндийн боловсрол хариуцсан орон тооны бус зөвлөх боллоо. Энэ хүрээнд Монгол орон даяар эрүүл мэндийн боловсролыг сайжруулах зорилготой Ай Ёо Ток шоу-г хүргэхээр бэлтгэл ажил явагдаж дууслаа. Тун удахгүй зонхилон тохиолддог өвчлөлүүдийг энгийн ойлгомжтой байдлаар тайлбарласан нэвтрүүлэг маань хүрэх болно. Мөн цаашид 7 хоног бүр та бүхэнтэйгээ лайв мэдээллээрээ уулзаж байх болно” гэжээ.

"Ай Ёо доктор" нэвтрүүлгийн эмч Б.Дугархүү Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ