С.Амарсайхан: Хийн хоолой татах төслийн ажлыг 2024 оноос эхлүүлнэ

2021-11-10,   581

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийж байна. 
 
Тэрбээр "ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу татах байгалийн хий хоолойн төслийн явцын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Өнөөдрийн байдлаар энэ төслийг хэрэгжүүлэх тусгай зориулалтын компанийг Монгол Улсад байгуулсан. Одоогоор ТЭЗҮ дээрээ ажиллаж байна. Хийн хоолойг татах төсөл амжилттай урагшилж одоогоор 70 хувьтай байна.. Хийн хоолой татах зурвасаа тодорхойлсон. ОХУ-ын Хиагт боомтоор орж ирээд, Замын-Үүд боомтоор дайрч, БНХАУ-ын Эрээн хот хүртэл 960.5 км хийн хоолой татагдана. Хийн хоолой татах ажил 2024 оноос эхлүүлнэ" гэлээ.

С.Амарсайхан: Хийн хоолой татах төслийн ажлыг 2024 оноос эхлүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-11 10:22:53
    irgen: songuulitai jild taaruuldag in yaj bgan boloo
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-17 21:52:40
    Zochin: Тэнгэрлэг хүмүүс
Шинэ мэдээ