Мөс цөмөрч пургон машин явсан иргэд осолджээ

2021-11-11,   773

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн Тэнгис” гэдэг газар “Шишгэд” голын мөс цөмөрч  автомашин живсэн тухай дуудлагыг 11.09-ний өдрийн 23:26 цагт хүлээн Онцгой байдлын алба хүлээн авсан байна. 
 
Дуудлага мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд 11.10-ны өдрийн 13:55 цагаас эхлэн “УАЗ Пургон 37419” загварын автомашинаар зорчиж явсан иргэн Б /58 настай, эрэгтэй/, Б /39 настай, эмэгтэй/ нарыг “Шишгэд” голын уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 14:50 цагт голын эргээс 45 м зайд, 5 метрийн гүнээс Б /39 настай, эмэгтэй/-гийн цогцсыг олж гаргасан. “Шишгэд” голын усанд 3 метрийн зайтай, 6 метрийн гүн 15 цооног гарган, 21 удаа шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул түр зогсоосон. 11.11-ний өдрийн 09:00 цагт дахин эхлүүлнэ.

Мөс цөмөрч пургон машин явсан иргэд осолджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ