Н.Алтанхуяг: Ц.Элбэгдоржийн араас У.Хүрэлсүх гэж нэг дарангуйлагч гарч ирж байна уу?

2021-11-11,   1101

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг горимын санал гаргалаа. 
 
Тэрбээр "МАНАН-гийнхан болохоо байлаа. Монголд шударга ёс алга боллоо. Мөнгөтэй хүмүүс Монголын Улстөрийн намаар тоглодог боллоо. Бүртгэлийн байгууллагыг татан оролцуулж байна. Ардчилсан намыг Бүртгэлийн байгууллага, Дээд шүүхийн тамгын газрын дарга, СЕХ оруулаад самраад хаячихлаа. УИХ-ын гишүүд үүнд анхаарал хандуулж өгөөч, УИХ дээр юу болсныг ярьмаар байна. Үүнийг оруулж ирж ярьмаар байна. Хэлэлцэх асуудлын дараалалд үүнийг оруулж өгөөч. Илэн далангүй, шударга ярьмаар байна. Цөөхөн хэдэн дарангуйлагчийн гарт орчих шиг боллоо. Ц.Элбэгдорж гэж нэг дарангуйлагч байсан. Одоо У.Хүрэлсүх гэж дарангуйлагч гарч ирж байна уу" гэлээ. 

Н.Алтанхуяг: Ц.Элбэгдоржийн араас У.Хүрэлсүх гэж нэг дарангуйлагч гарч ирж байна уу?
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ